Австралийн тухай | Хүүхдээ заавал машины суудалд суулгах ёстой

Хүүхдийн машины суудлыг ашиглах үед аюулгүй байдлыг хэрхэн дээд зэргээр нэмэгдүүлэх вэ

Хүүхдийн машины суудлыг ашиглах үед аюулгүй байдлыг хэрхэн дээд зэргээр нэмэгдүүлэх вэ Credit: Drazen_/Getty Images

Get the SBS Audio app

Other ways to listen

Хэдийгээр Австрали улс хүүхдийг автомашинд суудалд суулган авч явдагаараа дэлхийд тэргүүлдэг ч олон хүүхэд аюулгүй байдал хангаагүй машинаар зорчсоор байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар осол гарвал хүүхдийг эсэн мэнд үлдээх боломж илүү их байлгахын тулд хууль эрх зүйн шаардлага өндөр байхаас гадна яагаад чухал гэдгийг ойлгуулах ч бас маш чухал юм.


Гол агуулгууд:
  • Хүүхдийн суудал Австралийн стандартад нийцсэн байх ёстой.
  • Арагш харсан болон урагш харсан суудлыг хэдэн настай нь сонгож суулгах тухай
  • Хүүхдийг насанд хүрэгчдийн суудлын бүс рүү шилжүүлэхээсээ өмнө Таван алхамын тестээр шалгана уу.
Warwick Teague.jpg
Associate Professor Warwick Teague Credit: The Royal Children's Hospital Melbourne
Австралийн бүх стандартад нийцсэн машины суудал дээр мөрний тэмдэглэгээ байх ёстой. Энэ нь тухайн суудал хүүхдэд тохирч байгаа эсэхийг харуулах гол тэмдэг юм.
Нялх хүүхэд хойшоо харж явах нь урагшаа харсантай харьцуулахад тав дахин илүү хамгаалалттай байдаг.
Дэд профессор Уорвик Тиг
Үүний нэгэн адил хүүхдүүдийн нас, биед тохирох цагт нь урагш харсан суудал эсвэл нэмэлт суудалд суулгах ёстой.
car seat law.png
National child restraint laws Credit: ChildCarSeats

Хэзээ насанд хүрэгчдийн суудлын бүс зүүн зорчиж эхлэх вэ: Таван алхмын тест

Хэрэв таны хүүхэд доорх бүх таван асуултанд тийм гэж хариулбал насанд хүрэгчдийн суудлын бүс рүү шилжихэд бэлэн байна гэсэн үг:
  1. Хүүхдийн нуруу тээврийн хэрэгслийн суудлыг бүрэн налж сууж чадаж байна уу?
  2. Тэдний өвдөг суудлын ирмэг дээр таарч байна уу?
  3. Доод бүс нь ташаан дээрээ бэхлэгдэж байна уу?
  4. Дээд бүс мөрний дунд хэрд байна уу?
  5. Замын туршид та дээрх 4 алхам бүрэн мөрдөгдөж чадах уу?

Суудлыг зөв суурилуулаарай.

Хэдийгээр та хүүхдийнхээ 'тохирох' зөв суудлыг авсан ч гэсэн таны мэдэж байх ёстой илүү олон хүчин зүйл байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төвийн гүйцэтгэх захирал Бернард Карлон хэлэхдээ Австрали улсад хүүхдийн гурван суудал тутмын хоёр хүртэл буруу суурилуулсан байдаг гэлээ.

Тиймээс үйлдвэрлэгчийн зааврыг сайтар дагаж мөрдөх эсвэл зөвшөөрөлтэй тохируулах цэгүүдэд хандах нь нэн чухал юм.
Австрали дотроо худалдаалагдаж байгаа бүх хүүхдийн машины суудал Австралийн стандартад нийцсэн байх ёстой.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төвийн гүйцэтгэх захирал Бернард Карлон
Энэ нь хилийн чанадад худалдаж авсан машины суудлыг ашиглаж болохгүй гэсэн үг юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг муж, нутаг дэвсгэрийн тээврийн байгууллагын цахим хаягаас шалгана уу:


Share