ДЭМ #1: Австралид хүүхэдтэйгээ амьдрах гэж байна уу

new child care package

Source: Getty / Getty Images

Get the SBS Audio app

Other ways to listen

Австралид, тэр дундаа Викториа мужид амьдрах гэж байгаа бол хүүхдийн цэцэрлэг, сургууль яаж олох, ямар төлбөртэй байдаг гэх мэт мэдээллийг эндээс сонсоорой.


Ярилцлагын гол агуулга:
  • Австралид юу авч ирэх ёстой вэ
  • Хүүхэд харах ямар үйлчилгээнүүд байдаг вэ
  • Цэцэрлэг яаж хайх вэ
  • Цэцэрлэг, сургууль ямар үнэтэй вэ
  • Хэн хөнгөлөлт авч чадах вэ
SBS Mongolian Австралид дөнгөж ирсэн шинэхэн Монголчууддаа зориулан "Дэм дэмэндээ" хэмээх шинэ цуврал эхлүүлж байна. Анхны дугаарт маань Австралид долоон жил амьдарсан туршлагаа хуваалцахаар Т.Намуунзул, мөн дөнгөж ирээд суурьших гэж чардайж яваа Б.Анхбаяр нар оролцлоо. Бид хүүхэдтэйгээ ирж байгаа хүмүүст зориулан хүүхэд харах үйлчилгээний тухай ярилцсан юм.
Т.Намуунзул Австралид гэр бүлээрээ амьдарсан долоо жилийн туршлагаасаа хуваалцлаа.
Т.Намуунзул Австралид гэр бүлээрээ амьдарсан долоо жилийн туршлагаасаа хуваалцлаа. Credit: Түүний FB хаягаас авав
Австралид ирсэн "шинэ" Монгол Б.Анхбаяр алдаж оносон туршлагаа хуваалцлаа.
Австралид ирсэн "шинэ" Монгол Б.Анхбаяр алдаж, оносон туршлагаа хуваалцлаа. Credit: Хувийн архиваас
Танд хэрэгтэй линкүүд:
Австрлид оршин суух хөтөч цувралыг эндээс сонсоорой


Share