Австралид түрээсийн байрны дундаж үнэ өссөөр байна

price.png

Get the SBS Audio app

Other ways to listen

Австралийн түрээсийн үнэ дээд цэгтээ хүрсэн тул түрээслэгчид нийслэл хотуудын зах руу нүүж байна.


CoreLogic үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчийн мэдээлснээр улс даяар түрээсийн дундаж үнэ долоо хоногт 627 доллар байна. Хобарт дахь дундаж үнэ 547 доллар байгаа бол Сиднейд 770 доллар хүртэл өсчээ.

Орон нутагт дундаж үнэ нь 540 доллар байсан нь Квинсленд, Тасмани мужуудуудын орон нутгийн байрны түрээсийн өсөлтөөс шалтгаалсан.

CoreLogic судалгааны албаны дарга Элиза Оуэн хотын төвөөс 30-40 км-ийн зайд байрлах газруудад түрээсийн үнэ илүү хурдан нэмэгдэж байна хэмээн онцоллоо.
LISTEN TO
mongolian_14032023_rent increases.mp3 image

Байрны түрээсийг нэмсэн үү| Та ямар эрхтэйгээ мэдэх үү

SBS Mongolian

14/03/202308:24
LISTEN TO
Tenants' Rights in Australia explained image

Оршин суух хөтөч: Австрали улсад байр түрээслэгчдийн эрх

SBS Mongolian

25/05/201808:23


Share